Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургууль хийв

May be an image of 4 people, street and text

"Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль"-ийг өнөөдөр /2024.03.28/ улс орон даяар нэгэн зэрэг зохион байгууллаа.
Орон нутгийн цагаар 15:00 цагт болсон уг дадлага сургуулилтад Ховд аймгийн 17 сум, гамшгаас хамгаалах мэргэжлийн алба 10, тусгай зориулалтын 20 мэргэжлийн анги, ерөнхий зориулалтын 17 мэргэжлийн ангийн нийт 1301 алба хаагч 51 техник, 21748 иргэн, 69 техник хэрэгсэлтэйгээр цуглаж, гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа. 

May be an image of 10 people and text

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340, 67 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж”-ийн дагуу жил бүрийн 3-р сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт "Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль"-ийг зохион байгуулдаг уламжлалтай. 

May be an image of 7 people and text

Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аврах үйл ажиллагаанд иргэд олон нийтийг сургаж дадлагажуулах, гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаагаараа онцлогтой.  

May be an image of 7 people and text

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа газар хөдлөлтийн хүч, давтамж нэмэгдэж байна. 2023 онд Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2411 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.
2024 он гарсаар Монгол Улсын нутаг дэвсгэр болон хил орчмын бүсэд 3.5 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 36 удаа бүртгэгдсэн.  Үүний 16 удаагийн газар хөдлөл нь баруун бүс нутагт,  хоёр удаагийн газар хөдлөл нь  Ховд аймгийн нутаг дэвсгэрт буюу Чандмань суманд 3.9, Алтай суманд 3.8 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.  

Энэ онд Баруун бүсийн төв Ховд Онцгой байдлын газраас гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн долоон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

May be an image of 10 people and text

May be an image of 2 people

May be an image of tool bag and text

May be an image of 8 people and text

May be an image of 2 people, ambulance and text

May be an image of 6 people, motorcycle, monument, crowd and road





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ