Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийг таниулах уулзалт боллоо

May be an image of 3 people, dais and text

Монгол Улсын Их хурал, Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хууль болон Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан. Нийгмийн даатгалын багц хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжээд явж байгаа бол Хүүхэд хамгааллын тухай хууль нь энэ оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм. 
Иймд дээрх хуулиудыг төрийн албан хаагчид, иргэд олон нийтэд сурталчлан танилцуулах, санал солилцох, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах уулзалтыг өнөөдөр /2024.04.17/ Ховд аймагт танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. 

May be an image of one or more people

Уулзалтад оролцогчдод:
-“УИХ, ЗГ-ын хэрэгжүүлж байгаа бодлого чиглэл”-ийн талаар УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан,
-“Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга”-ыг ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, 
-“Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга”-ыг  НДЕГ-ын Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн дарга М.Гэрэлмаа нар мэдээлэл хүргэлээ. 

Мөн анхан дунд шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган гарах дүрэм журам, стандартыг боловсруулахад тусгах саналыг авсан юм.  

May be an image of 1 person and text

Хурлын үр дүнд хүүхэд хамгааллын тухай хууль, хамт баталсан бусад хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил орон нутагт хангагдаж, талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирч хуулийн хэрэгжилтэд эерэг  нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Мөн төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтийн шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголт сайжрах юм. 

May be an image of 4 people and hospital

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулсан тус уулзалтад аймаг орон нутгийн удирдлага, иргэд олон нийт, төрийн албан хаагчдын төлөөлөл 300 гаруй хүн оролцов.

May be an image of 3 people
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ