Жаргалант сумын ИТХ-ын дарга Дэмчигийн Бумцэндийн танилцуулга



Ургийн овог: Адууч
Овог нэр: Дэмчигийн Бумцэнд
Төрсөн он ,сар ,өдөр: 1971.12.30
Орд: Матар
Гэр бүлийн байдал: Ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
Боловсролын байдал: 1979 онд Ховд аймгийн Манхан сумын 10-н жилийн сургуульд элсэн орж суралцсан. 1987-1990 онд Завхан аймаг дахь Худалааны техникумд элсэн орж , Түүхий эдийн бараа судлагч мэргэжлээр төгссөн. 2005-2009 онд Ховд-Эрдэм дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр 2015 онд Баруун бүсийн боловсролын академийг Төрийн удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн.
Өмнө нь эрхэлж байсан ажил:  1994-1995 онд Манхан суманд Татварын байцаагч 1995-1997 онд Манхан сумын ЗДТГ-ын дэргэдэх “Ардын аж ахуйтын хоршоо” –нд Нягтлан бодогч, Түүхий эдийн эрхлэгч 1997-2000 онд Манхан сумын “Манай зам”  ХХК-д хэсгийн ахлагч
Одоо эрхэлж буй ажил: 2000 оноос Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт “Буман дээжис” ЗБН-ийг байгуулан ажиллаж байна.

Гавьяа шагнал: 2008 онд НАМЗХ-ны  “Алтан од” медаль, 2009 онд худалдааны тэргүүний ажилтан , 2011 онд МАН-ын Хүндэт тэмдэг, 2015 онд  Аймгийн Хүндэт тэмдэг
Сонгуульт ажил: 2012-2016 Жаргалант сумын ИТХ –ын төлөөлөгч 
                                2016 онд дахин сонгогдож Жаргалант сумын ИТХ –ын даргын үүрэгт ажлыг хүлээн аваад байна.  
Бахархал: Монголын сайхан эх орон
Хобби: Аялаж зугаалах
Баримталдаг зарчим: Үнэнч шударга зан

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ