"Engineering EXchange" нөлөөллийн арга хэмжээнд ахлах ангийн 300 орчим сурагч оролцов

May be an image of 8 people, television, newsroom and text that says '团必格 ngineering EXchange Engineering EXchang A.A3лr3pmaa Apmaa A.A3л A.3Hxжapra H.6yлraHTamиp 日 6AHyAapb 2024.05.06-08.11 75883399 engineurin EXchange down'

Боловсролын үнэлгээний төв, Эрдэнэс-Монгол нэгдлээс “ENGINEERING EXCHANGE” нөлөөллийн арга хэмжээг өнөөдөр /2024.05.07/ Ховд аймагт зохион байгууллаа. 
Монгол улсын тэргүүлэх мэргэжлийг сурталчлан таниулах, инженерээр суралцах сурагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын төлөөлөл 300 орчим сурагч оролцож, хэрэгтэй мэдээллээ авлаа. 

May be an image of 1 person and studying

Энэ үеэр Эрдэнэс Монгол ХХК-ийн төлөөлөл "Инженерчлэл ба бидний ирээдүй", "Engineering EXchange"  сэдвээр, Боловсролын Үнэлгээний төвийн төлөөлөл "Элсэлтийн Ерөнхий Шалгалтад бэлдэх зөвлөгөө, мэдээлэл" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө. 

May be an image of 6 people

2023-2024 оны хичээлийн жилд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн 12 дугаар ангийн  51 бүлэгт 1115 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшихээр суралцаж байна.
Энэ хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлээр давхардсан тоогоор 2403 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Үүнээс 200 гаруй сурагч инженерийн хөтөлбөр сонирхож бүртгүүлсэн байна.

May be an image of 2 people and text that says 'R R NikeA'

May be an image of 4 people and people studying

May be an image of studying and crowd
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ