“Шинэ хоршоо” хөдөлгөөний баруун бүсийн нээлтэд 1200 гаруй малчин, хоршоологчид оролцов

May be an image of 10 people and text

Монгол улсын Засгийн газар “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж буй. 
Энэ хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөний Баруун бүсийн нээлт өнөөдөр /2024.05.04/ Ховд аймагт боллоо.  

May be an image of 2 people and text

Мал аж ахуйн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилготой уг зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай , Баян-Өлгий аймгийн 1200 гаруй малчин, тариаланчид, хоршоологчдын төлөөлөл оролцож, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл авч санал солилцов.
Энэ үеэр “Бүсийн онцлогт тохирсон хоршооны загвар төсөл”, “Хоршооны засаглал”, Хоршооны малчин, “Малчны зээлд хамрагдах боломж” зэрэг мэдээллүүдийг хүргэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.


May be an image of 1 person and text

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа тэргүүтэй албаны төлөөллүүд оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. 

May be an image of 3 people and crowd

Баруун аймгийн хэмжээнд 30 мянга гаруй малчин өрх бий. Үүний 9000 орчим малчин өрх нь Ховд аймагт уламжлалт мал аж ахуй эрхэлж байна. 
Түүнчлэн Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн хувьд 283 хоршоо, 606 нөхөрлөл үйл ажиллагаа  явуулж байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 116 хоршоо, 222 нөхөрлөл байна. 

May be an image of 1 person and text

“Шинэ хоршоо” хөдөлгөөнд 9-өөс дээш малчид сайн дураараа нэгдэн хоршоо байгуулна. Хоршоонд нэгдсэн малчин өрх жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн урт хугацаатай, 20-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудаар дамжуулан авах боломж бүрдэнэ. Ингэснээр хоршоод хөгжүүлэлт хийж амжилттай ажилласнаар үнэгүйдээд байгаа малын түүхий эд, арьс шир боловсруулалтад орж, малчид нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлнэ. Үр дүнд нь хоршооны гишүүн малчны сарын орлого 5 сая хүрэх боломжтой юм.

May be an image of 2 people, crowd and text

May be an image of 8 people and text

May be an image of 5 people, crowd and text

May be an image of 1 person, speaker, crowd and text that says 'WИH3 XOpWO yHA3CЛ3Л AUAMNT မ EREN I иH3 ΧΟΙ UOO xΘA ΘOH nииH ИPOr 1.512.000T 1.512.000T2,087.00 2.087.00 087.0 6APyyH 6yC'

May be an image of crowd
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ