Малын сэг зэм устгах ажил 85 хувьтай явагдаж байна

May be an image of 5 people and the Oval Office

Өчигдөр /2024.05.01/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. 
Хурлаар тавдугаар сарын цаг агаарын төлөв байдал, аймгийн аюулгүйн нөөц болон зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгал, халдваргүйжүүлэлтийн ажлын явцын талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлэл танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцов.

May be an image of 4 people

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас хорогдсон малын хүүр, сэг зэмийг цуглуулж төвлөрсөн устгалын цэгт булшилж устгах, малчдын хашаа хороо, өтөг бууцыг халдваргүйтгэх ажил аймгийн хэмжээнд 85 хувьтай явагдаж байна. 
Тодруулбал, өвөлжилт , хаваржилтын хүндрэлийн улмаас аймгийн хэмжээнд малын зүй бус хорогдол 29100 толгойд хүрсэн.

Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж 04-р сарын 04-ний өдрөөс  эхлэн 17 сумын 84 цэгт  малын сэг зэм устгаж, булшлах, халдваргүйтгэх ажлыг хийж гүйцэтгэж байна. 
Энэ сарын 1-ний байдлаар 32 цэгт устгал бүрэн хийгдэж 24634 малын сэг зэм устган нийт 93,266 м2 талбайд халдваргүйтгэл хийжээ. 
Одоогоор үлдсэн 51 цэгт устгал хийгдэж байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.  

May be an image of 4 people and text

Цаашид аймгийн хэмжээнд малын сэг зэм устгалын ажлыг 05-р сарын 10-нд багтаан бүрэн дуусгах үүрэг чиглэл өглөө. Мөн шаардлагатай төсөв мөнгийг шийдвэрлэлээ. 

Түүнчлэн аймгийн аюулгүйн нөөцөд байгаа өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, эрдэнэ шишийн даршийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох, сум, албан байгууллага аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу өвөлжилттэй холбоотой гарсан зарим зардлын асуудлыг тус тус шийдвэрлэв.

May be an image of 5 people

May be an image of 7 people, people studying and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ