Энэ 7 хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадастай байна

May be an image of goose, wading bird and grass

2024 оны 5-р сарын 06-наас 05-р сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Энэ 7 хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадастай байна/

Хур тунадас: 08-нд Алтайн өвөр говиор,09,12,13-нд зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно.

Салхи: 06,07,08-нд зарим үед секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур: 07,08,09-нд бага зэрэг сэрүүсч, Уулархаг нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус дулаан, өдөртөө +18...+23 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч, Уулархаг нутгаар шөнөдөө +3...+8 градус дулаан, өдөртөө +18...+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус дулаан, өдөртөө +24...29 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ