“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтад 350 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдав

May be an image of table, crowd and text

ЭМЯ, ЦХХХЯ-наас “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг улс орон даяар эрүүл мэндийн салбарынханд үе шаттай зохион байгуулж байгаа. 
Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах зорилго бүхий “Төрийн бүтээмжийн сэргэлт- цахим эрүүл мэнд” сургалт өчигдөр  /2024.05.09/ Ховд аймагт боллоо. 

May be an image of 7 people, table and text

Сургалтад аймгийн эрүүл мэндийн салбарын 350 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан юм. 
Энэ үеэр сургалтад оролцогчдод “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого”, “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”, “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт" зэрэг сэдвүүдээр холбогдох албаныхан  дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

May be an image of 1 person, dais and text

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа төр хувийн хэвшлийн 113 байгууллагад 1214 эмч, сувилагч, тусгай  мэргэжилтнүүд ажиллаж, хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

May be an image of 7 people and text that says '禁 T'

Тэгвэл эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад ашиглах программ хангамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санд оруулснаар иргэддээ хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ шуурхай, цаг хугацааг  хэмнэх боломжийг олгоно. Мөн иргэний үндсэн мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авах давуу тал бий болох юм.
Иргэд цахим жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн хариуг И-Монголиа-гаар дамжлуулан авах боломж бүрджээ.

May be an image of 10 people and text

Сургалтын үйл ажиллагааны үеэр аймгийн “Шилдэг эмч”, “Шилдэг сувилагч”, “Шилдэг эх баригч”, “Шилдэг лаборант”, “Шилдэг хөдөлгөөн засалч” нарыг шалгаруулан алдаршуулснаас гадна  нэр бүхий эмч нарыг салбарын болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.

May be an image of 5 people, newsroom and text

May be an image of 2 people and text that says '※ PY ባ H'

May be an image of 9 people, newsroom and text

May be an image of 18 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ