-Аргын тооллын 5 сарын 3. Баасан (Сугар) гараг (2024)

May be an image of text

-Аргын тооллын 5 сарын 3. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 25, улаагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал огторгуй, чөдөр-23 од, шид барилдлагатай өдөр. овоо тахих, лусын буулт, бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:31-20:07.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайхтул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасанзөв үйлс сэтгэлчлэн бүтэх болой. Муу нь: бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, ажилчин шүтүүлэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргах муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ