Шүүхийн шинжилгээний алба түүх, соёлын дахин давтагдашгүй ховор үзмэрийн сан бүрдүүлжээ



Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь түүх, соёлын дахин давтагдашгүй үнэт дурсгалт зүйлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөхөд ашиглах зорилгоор дахин давтагдашгүй ховор үзмэр, шашны холбогдолтой эд өлгийн зүйлийн мэдээлэл, баримт бүхий сан байгуулжээ. Учир нь тус байгууллага орон нутагтаа хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, ул мөр, эд мөрийн баримтанд дэвшилтэт технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн, зөв дүгнэлт гаргах, хэргийн газрын ул мөрийн үзлэгийн чанарыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажилладаг.
Тус санд одоогоор Музей, шашны байгууллага болон иргэдийн хадгалж буй түүх, соёлын дахин давтагдашгүй үнэт дурсгалт зүйл болох 486 үзмэр бүртгэгдсэн байна. Үүнээс 200 гаруй үзмэрийг энэ онд шинээр бүртгэн баталгаажуулсан аж. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэж Шүүхийн шинжилгээний албанаас мэдээллээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ