
Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын дарга Кан-оол Тимурович Даваагийн урилгаар Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраар ахлуулсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох албаны төлөөлөл Кызыл хотод ажлын айлчлал хийлээ.
Энэ үеэр Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ОХУ-ын Тува улсын Дээд хуралтай хамтран ажиллах гэрээг шинэчлэн үзэглэлээ.

Хамтын ажиллагааны гэрээнд:
-Эдийн засаг
-Боловсрол
-Байгаль орчны хамгаалал
-Шинжлэх ухаан
-Соёл, спорт зэрэг салбарыг хамтын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

