Урлаг, Спорт

Ховд арт галерейд “Хавар” сэдэвт үзэсгэлэнг дэлгэлээ

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, хөрөг зураг, усан будгийн нэрт мастер зураач Д.Мишигийн нэрэмжит Ховд арт галерейд “Хавар” сэдэвт үзэсгэлэнг дэлгэлээ. Монголын урчуудын эвлэлийн 3000 гаруй бүтээлийн 50 орчим үзэсгэлэн жил тутам зохион байгуулагддаг уламжлалтай. Үүний нэг болох “Хавар уламжлалт үзэсгэлэн” анх 1979 онд Улаанбаатар хотноо олны хүртээл болж байсан түүхтэй.  Энэ удаа тус үзэсгэлэнг орон нутагт анх удаагаа тэр дундаа эх орны баруун хязгаар Ховд аймагт нээж байгаа нь дү
5/20/2024

“Баруун бүсийн соёл утга зохиолын III чуулган” Ховд аймагт болж байна

“Баруун бүсийн соёл утга зохиолын III чуулган”-д Улаанбаатар хот болон баруун бүсийн аймгуудаас зохиолч, яруу найрагч, соёлын салбар байгууллагын ажилтнууд, иргэд хөдөлмөрчид, хүүхэд, өсвөр үеийнхний төлөөлөл 200 гаруй хүн оролцож байна. Чуулганы хүрээнд бүс нутаг дахь оюуны соёлын болон утга, уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэнэ. Яруу найраг болон богино хэмжээний хүүрнэл зохиолын өдөрлөг, Утга зохиолын талаарх эрдэм шинжилгээний хурал, Уншигч-Зохиолчдын уулза
5/17/2024

“Алтан өв-5” наадамд 1400 гаруй хүн оролцож байна

"Алтан өв-5" бий биелгээ, монгол бүжгийн баруун бүсийн анхдугаар наадам энэ сарын 8-10-ны өдөр Ховд аймагт болж байна.  Тус наадам нь Ховд аймгийн "Олон угсаатны өв, соёл урлаг" хөтөлбөртэй уялдах ба монгол бүжиг, бий биелгээг хүүхэд, залууст уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, угсаатны бий биелгээний ялгаатай болон ижил төстэй шинж, намба төрхийг судлан тогтоох, өвлөн уламжлагчдыг дэмжихэд чиглэх юм.Наадамд баруун бүсийн аймгууд болох Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс аймгаас гад
5/8/2024

“Койнауы кут кобда” айтыс олон улсын наадам болж байна

Казах түмэн соёлын өв, ёс заншлын өвөрмөц онцлогтой ард түмэн. Өв соёлоо мартагдуулахгүйгээр ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах олон талт ажил арга хэмжээг зохион байгуулдаг. Үүний нэг нь Казах түмний давтагдашгүй соёлын өв болсон харилцаа дууны  “Айтыс” олон улсын наадам юм. “Койнауы кут Кобда” айтыс олон улсын наадмыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёлын урлагийн газар хамтран энэ сарын 20,21-ний өдрүүдэд Ховд хотноо зохион байгуулж байна. Ховд аймгийн Засаг дарга Э.Болор
4/20/2024

“Байт харваа”-ны бага нас, өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 50 гаруй тамирчид оролцож байна

“Байт харваа”-ны бага нас, өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах заалны анхдугаар тэмцээн Ховд аймагт болж байна. Тэмцээнд:Батгэрэл дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн “Тод баруун Алтай” клуб,Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн БТСГ-ын дэргэдэх “Цэц мэргэн” клуб,Нармандах дасгалжуулагчтай Увс аймгийн “Чандмань” клуб, Билгүүн дасгалжуулагчтай Ховд аймгийн “Залуурт сум” клубийн  50 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.&n
4/2/2024

ХОВД АЙМАГ:"ЭВ НЭГДЭЛ СПОРТООР МАНЛАЙЛЪЯ" нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх есөн сарын аян эхлүүллээ

Монгол улсад биеийн тамир спортын салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Ховд Аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газартай хамтран "ЭВ НЭГДЭЛ СПОРТООР МАНЛАЙЛЪЯ" нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх аян эхлүүлж байна. Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаагийн ивээл дор зохион байгуулж буй энэхүү аяны нээлт өнөөдөр /2024.03.21/ аймгийн төв талбайд боллоо. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа тэр
3/21/2024

Ховдын уулчид Африк болон Өмнөд Америк тивийн ноён оргилд “нутгийн туг”-аа мандууллаа

Хан Жаргалант хайрхны нэрээр овоглодог “Жаргалант” уулчдын клубийн таван уулчин дэлхийн хоёр ч ноён оргилд амжилттай авиралт хийлээ. Тодруулбал,Уулын спортын мастер С.Ганхүү ахлагчтай баг 2023 оны 12 дугаар сарын 24-нд эх орноосоо мордож  сүүлийн нэг сарын хугацаанд Африк тивийн ноён оргил болох Танзани улсад байрлах Килиманжаро /ДТД-5895м өндөр/ дараагаар нь буюу энэ сарын 17-нд Өмнөд Америк тивийн ноён оргил болох Аргентин улсад байрлах Аконкагуа /ДТД-6961м өндөр/ оргилд тус тус амжилттай
1/22/2024

"Соёл-Утга зохиолын баруун бүсийн чуулган"-ыг гуравдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна

Ховд аймаг энэ сард Соёл-Утга зохиолын баруун бүсийн чуулган зохион байгуулахаар төлөвлөж байсан. Уг чуулганы хугацааг энэ удаа өөрчилж, 2024 оны гуравдугаар сард болгожээ. Одоогоор чуулганы бэлтгэл ажил үргэлжилж байна.Чуулганд баруун бүсийн зургаан аймаг болох Ховд, Увс,  Завхан,  Баян-Өлгий,  Говь-Алтай,  Баян хонгор аймгийн зохиолч, яруу найрагч, соёлын салбар байгууллагын ажилтнуудын төлөөллийг оролцуулах аж.Чуулганы хүрээнд бүс нутаг дахь оюуны соёлын болон утга, уран з
1/6/2024

Спортын салбарын 2023 оны шилдгүүд тодорлоо

Спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах “МӨНГӨН АРСЛАН-2023” ёслолын арга хэмжээ боллоо.  Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн БТСГ-ын дарга, ОУ-ын хэмжээний мастер Ч.Түмэндэмбэрэл нарын албаны төлөөлөл оролцож баяр хүргэн шилдэг тамирчид, баг хамт олны хүндтэй шагналыг гардуулж баяр хүргэлээ. Шилдэг тамирчдыг уламжлалын дагуу найман номинациар шалгаруулсан байна. Тухайлбал,Шилдэг эрэгтэй тамирчнаар:Б
12/22/2023

Ховд аймгийн Соёл, урлагийн газар "Хос бичигтэн байгууллага"-аар шалгарчээ

Соёлын яамнаас 21 аймгийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын дунд "Хос бичигтэн байгууллага" шалгаруулах уралдаан зарласан. Хос бичгээр албан хэргээ хөтлөх ажлыг амжилттай туршиж, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд идэвх санаачилга гарган, үр дүнтэй ажилласан амжилтаараа Ховд аймгийн Соёл, урлагийн газар нэгдүгээр байр эзэлж 3.000.000 төгрөгөөр шагнал хүртлээ.
12/20/2023
Ховдын мэдээ