Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Булган, Үенч суманд ажиллав

May be an image of 3 people, newsroom, dais and text

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга З.Эрхбаяраар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг (2025.05.13) Булган, Үенч суманд ажиллав.

May be an image of 3 people and people studying

Ажлын хэсэг Булган, Үенч сумын иргэд хөдөлмөрчид, төрийн алба хаагчидтай уулзаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилах сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

May be an image of 6 people and text

Уулзалтаар Гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Мөн салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, тараах материал, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.

May be an image of 2 people, people playing basketball and text

Арга хэмжээний үр дүнд: 


-Сумдын ГХУСАЗСЗ-ийн гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах
-Шинээр хэрэгжиж буй хууль тогтоомж, эрх зүйн актуудыг иргэдэд хүргэх мэдээллээр хангах.
-Гишүүн байгууллагуудтай холбоотой иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах
-Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах
-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллана гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

May be an image of 3 people

May be an image of 3 people and text

May be an image of 1 person and text

May be an image of 5 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ