
-Аргын тооллын 5 сарын 17. Бямба (Санчир) гараг (2025)-Билгийн тооллын 20, улаан нохой, мэнгэ 3 хөх, суудал мод, суулга-19 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:11-20:26.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, мод таслах, тангараг тавих, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хариулга хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, мал хөнгөлөх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.