2023 оны 01-р сарын 23-наас 01-р сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



/Хугацааны эхний хагаст ихэнх хугацаанд жавартай хүйтэн байх боловч хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна./

Хур тунадас: 24,25-нд Алтайн салбар уулсаар бага зэргийн цас орно.

Салхи: 24,25-нд Алтайн салбар уулсаар секундэд 7-12 метр. Бусад хугацаанд секундэд 3-8 метр.

Агаарын температур: Алтайн өвөр говиор болон Зэрэг, Цэцэг сумдын нутгаар шөнөдөө -38...-42 градус, өдөртөө -25...-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. 27-ноос хүйтний эрч суларч Алтайн өвөр говиор болон Зэрэг, Цэцэг сумдын нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -21...-26 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ