
-Аргын тооллын 5 сарын 4. Ням (Адьяа) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 7, харагчин тахиа, мэнгэ 7 улаан, суудал шороо, найралт эх-7 од, арвидах барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:30-20:09.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, буян хишгийн даллага авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, хурим хийх, бэрийн үйл, анд нөхөр бололцох, угаалга, залбирах, өс дарах, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, үхэгсдийн үйл, улайны үйл, мал агтлах, мал гаргах, хиншүү хярвас гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.