
|
2025 оны 05-р сарын 19-нөөс 05-р сарын 28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/ Энэ 10 хоногт хугацааны эхэн болон дунд үер зарим газраар бага зэргийн бороо орно/
Хур тунадас: 24,25-нд Алтайн салбар уулсаар болон уулархаг нутгаар, 20,21-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, бороо орно.
Салхи: 19,20-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 20,21-нд бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө +1... +6 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 22-ноос уулархаг нутгаар шөнөдөө +6... +11 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.