“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” баруун бүсийн зөвлөгөөний хүрээнд “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэг өрнүүлэв

May be an image of 7 people and text

“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал”
баруун бүсийн зөвлөгөөнийг тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.  

May be an image of 4 people and text

Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-өлгий аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл болсон 700-аад хүн хамрагдаж буй тус зөвлөгөөний хүрээнд салбар хэлэлцүүлэг өрнүүллээ. 

May be an image of 2 people

Үүний нэг сэдэв бол “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэг юм.

Энэ үеэр холбогдох албаны төлөөлөл хөдөлмөрийн тухай хууль болон шинэчилсэн найруулгад туссан асуудал, хөдөлмөрийн харилцаа цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч зөвлөгөөний төлөөлөгчдийн саналыг сонслоо.  

May be an image of 7 people

Үр дүнд нь тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг төр засгийн бодлогод тусгуулан ажиллана гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс онцолж байна.

May be an image of 2 people

180 хүн оролцсон хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва чиглүүлэн ажиллав.

May be an image of 7 people
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ