Аймгийн ЗДТГ

Залуу инженерүүдийн чуулганд салбар салбарын төлөөлөл 150 гаруй залуу инженер оролцож байна

Ховд аймгийн ЗДТГ, Ховд аймгийн НАМЗХ, “Ахуй төсөл” НҮТББ хамтран Ховд аймгийн Засаг даргын ивээл дор “Ховд-Залуу инженерүүдийн чуулган-2019” үйл ажиллагааг өнөөдөр /2019.12.24/ зохион байгуулж байна.Аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, залуу инженерүүдийн харилцан сайн туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх, тэдний хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хүргэх зорилгоор зохион байгуулж буй тус чуулганд салбар са
12/24/2019

“Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалт зохион байгуулж байна

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.Сургалтад 17 сумын ЗДТГ-ын болон Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хүний нөөцийн ажилтан, Жаргалант сумын багуудын Нийгмийн ажилтнууд зэрэг 50 орчим хүн хамрагдаж байгаа юм.Жил бүр зохион байгуулдаг тус сургалтаар э
12/13/2019

Аймгийн онцгой комисс хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ

2019 оны 12-р сарын 05-ны өдөр аймгийн онцгой комисс хуралдаж Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ, УЦУОШГ, Зэвсэгт хүчний 123-р ангийн асуудлыг хэлэлцээд 9 заалт бүхий шийдвэрийг гаргалаа.Хурлын эхэнд аймгийн ХХААГ-ын дарга Г.Гончигсүрэн МАА-н өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар, УЦУОШГ-ын дарга О.Энхзаяа цаг агаарын урьдчилсан төлвийн талаар мэдээлэл танилцуулав.Энэ жил аймгийн хэмжээнд 61,6 мянган тонн өвс, 4000 тонн тэжээл, 7,7 мянган тонн хужир шүү бэлтгэж,
12/6/2019

Аймгийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө 86,0 хувийн биелжээ

Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу өнөөдөр /2019.12.03/ аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөөний төслийн тухай ГХБХБГ-ын дарга Б.Баярсүхийн илтгэлийг хэлэлцлээ.Монгол Улсын Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, болгон зарласантай холбогдуулан аймгийн “ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР” хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг ард иргэдэд цогц хэлбэрээр тэгш хүртээмжтэй хүрг
12/3/2019

Аймгийн “Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”ийн хэрэгжилтийг дүгнэлээ

2019 оны 12-р сарын 2-3-ны өдрүүдэд хуралдсан аймгийн ИТХ-ын 10-р хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Мөн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2020 оны зорилтуудыг танилцуулсан юм.Аймгийн Засаг даргын илтгэлийг ээлжит хуралдаанаар хэлэлцээд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн б
12/3/2019

“МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-өөр 70 орчим хүн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль” болон “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2019 оны 11-р сарын 26-ны өдөр “Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын 70 орчим албан хаагч төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.Ёслолын үйл ажиллагааны үеэр
11/28/2019

"Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган-II боллоо

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран "Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг өнгөрсөн онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Тэгвэл "Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн хоёрдугаар чуулганыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймагт амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд УИХ-ын гишүүд, БНХАУ, ОХУ-ын төлөөлөгч, Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллага, аймаг, сумдын удирдах ажилтан, бизнес эрхлэгчдийн тө
11/23/2019

“Шинэ Ховд бизнес инкубатор төв”-ийн нээлт болов

Ховд аймаг 2019 оныг “Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа ЖДҮ-ийг хөгжүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор “Мянган угалзат” зочид буудлын барилгыг бүрэн засварлаж, “Шинэ Ховд бизнес инкубатор төв” байгуулж, нээлт хийв.Одоогийн байдлаар бизнес инкубатор төвд “Эко гутал”, “Буянт үйлийн шим” хоршооны ажлын хувцасны үйлдвэр, “Тохируулгатай ажлын байр”
11/22/2019

Төрийн албаны шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд мэдээлэл, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгөх сургалт боллоо

Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны ерөнхий шалгалт”-ыг  улсын хэмжээнд 11 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 16-нд ерөнхий мэдлэгийн шалгалт, 19-нд Монгол хэл, бичгийн шалгалт, 21-нд Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус шалгалтад орохоор улсын хэмжээнд нийт 8800 гаруй хүн бүртгүүлжээ. Харин Ховд аймагт шалгалт өгөхөөр 293 хүн бүртгүүлсэн байна. Үүнтэй холбогдуула
11/15/2019

“Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг, спортын наадам-2019” эхэллээ

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран “Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг, спортын наадам-2019” арга хэмжээг 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Ховд аймагт анх удаагаа зохион байгуулж байна. Тус арга хэмжээ аймаг, сумдын ИТХ, түүний ажлын алба, ЗДТГ-ын нийт ажилтнуудыг чадавхжуулах сургалтаар эхэллээ. Сургалтад аймгийн ИТХ, ЗДТГ болон 17 сумын ИТХ, ЗДТГ-ын нийт ажилтнуудын төлөөлөл 300 орчим хүн оролцож байна. Энэхүү сургалт, урл
11/15/2019
Ховдын мэдээ