Дарви сум 2021 онд 60-65 орчим сая төгрөгийг малын тоо толгойн татвараар хуримтлуулахаар тооцжээ



Өнөөдөр /2020.12.17/ Дарви сумын ИТХ-ын ll хуралдаан боллоо. Хуралд нийт 21 төлөөлөгч оролцож 100 хувийн ирцтэй хуралдсан байна.   

Хурлаар:-Сумын ИТХ-ын хуралдааны байнгын дэг батлах
               -Сумын Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай
               -Сумын 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2021 оны төсөв батлах тухай
              -Сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж төлөөлөгчдийн саналыг тусган, тогтоолын төслийг баталсан байна. 

Мөн малын тоо толгойн татвар тогтоох тухай асуудлыг хэлэлцэж баталжээ. Өөрөөр хэлбэл, 
Хонь-200
Ямаа-400 
Үхэр-600
Адуу-800 
Тэмээ-0 төгрөг байхаар тогтоосон байна. Тус сум 2021 онд 60-65 орчим сая төгрөгийг малын тоо толгойн татвараар хуримтлуулж, зарцуулахаар тооцоолжээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ