ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 142 хүн эдгэрч, шинээр 146 тохиолдол батлагджээ



2021 оны 09 дүгээр сарын 27-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 28-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 229 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 146 эерэг, 64 сорьцод PCR шинжилгээ хийхэд 23 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 169-өөр нэмэгдэж нийт 15097 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 3, Булган сумаас 34, Дарви сумаас 8, Дуут сумаас 3, Зэрэг сумаас 8, Манхан сумаас 9, Мөст сумаас 3, Мянгад сумаас 6, Үенч сумаас 10, Чандмань сумаас 4, Ховд сумаас 9, Цэцэг сумаас 6 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 66 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.28/ байдлаар нийт 514 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 268 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 44 нь “Ач заяа” эмнэлэгт, 202 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 41 нь 0-18 насны хүүхэд, 36 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 3, хүнд-31, хүндэвтэр-174, хөнгөн 306 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 733, сумдад 740 нийт /1473/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 142 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 13415 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 19 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 55 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 15 нь 1 дүгээр тун, 36 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56018 хүн буюу 88,2 хувь нь 1 дүгээр тунд, 52292 хүн буюу 82,3 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 81 хүн хамрагдаж нийт 4808 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ