Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

May be an image of one or more people

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлыг судлах, шийдвэрлэх шатанд уламжлах зорилготой.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2025.11.21/ аймгийн Онцгой комисс хуралдлаа.

May be an image of one or more people and text

Хурлын үеэр:
 
-Аймгийн ХХААГ-ын газрын дарга Б.Сандагсүрэн ХАА-н өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар, 
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт бодлого төлөвлөлтийн хэлтсийн барилга, дэд бүтэц, шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн М.Баяржаргал төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл танилцуулав.

May be an image of map and text

Мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээллээр баруун аймгууд тэр дундаа Ховд аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй. 

Тиймээс ажлын хэсэгт аймгийн удирдлагууд: 

-Зам даваа хаагдсан үед шуурхай ажиллах хүчин чадал бүхий техник,
-Зарим сумдын Эрүүл мэндийн төвийн дуудлагын автомашины хугацаа дууссан. Алслагдсан сум багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж хүргэхэд хүндрэлтэй байгаа учраас авто машин шийдвэрлэж өгөхийг хүслээ. 

May be an image of one or more people, newsroom and text

Үүнээс гадна:

-Алслагдсан сум, багийн болон отроор яваа малчдад хүрч тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шатахуун үүнтэй холбоотой санхүүжилт,
-Эрсдэлээс сэргийлж баруун бүсийн шатахууны нөөцийн агуулахыг шинээр байгуулах, 
-Баруун аймгуудад гурил, тэжээлийн гаалийн татварыг тэглэх зэрэг тулгамдаж буй, ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг танилцуулж албан бичгээр уламжиллаа. 

May be an image of one or more people

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг:

-Асуудлыг эрэмбэлэн салбарын яаманд чиглэл өгч шийдвэрлүүлэх, 
-Зарим асуудлыг УИХ болон Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлнэ гэдгээ хурлын үеэр илэрхийлэв.

May be an image of one or more people and newsroom

No photo description available.

May be an image of text

May be an image of one or more people

May be an image of text

ЭХ СУРВАЛЖ:ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ