
-Аргын тооллын 12 сарын 10. Лхагва (Буд) гараг (2025)-Өвлийн эхэн улаагчин гахай сарын билгийн 21, харагчин үхэр өдөр, мэнгэ 3 хөх, суудал уул, их морь-9 од, үхэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:30-16:59.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, бэрийн үйл, лам болох, буян номын үйл, ном сонсох, өндөр суудалд суух, их хэрэг үүсгэх, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, газар хөндөх, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын хашаа, хороо барих, малын үс, ноос хяргах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.