ХОВД АЙМАГ:Энэ сарын 25-наас нийт нутгаар хүйтний эрч чангарна

May be an image of musk ox, Bactrian camel, arctic and text

2025 оны 11-р сарын 17-ноос 11-р сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/ Энэ 10 хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтуун, хугацааны дунд үеэр хүйтний эрч суларна /

Хур тунадас: 22,24,25-нд зарим газраар ялимгүй хур тунадас, цас орно. 
Салхи: 24,25-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: 18-ны өдрөөс нийт нутгаар бага зэрэг дулаарч Алтайн өвөр говь болон Уулархаг нутгаар шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -4...-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1 градус дулаанаас -4 градус хүйтэн байна. 25-наас нийт нутгаар хүйтний эрч чангарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ