
Цаг агаарын анхааруулга мэдээ:
Энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө, 11-ний өдөртөө ихэнх нутгаар цас орж, уулархаг нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж болзошгүй мэдээтэй байна.
Иймд малчид, тээвэрчид, нийт иргэд та бүхэн тул хол ойр зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТөвөөс ОНЦГОЙЛОН анхааруулж байна.