-Аргын тооллын 12 сарын 2. Мягмар (Ангараг) гараг (2025)



-Аргын тооллын 12 сарын 2. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Өвлийн эхэн улаагчин гахай сарын шинийн 12, хөхөгчин могой, мэнгэ 2 хар, суудал уул, шийдэм-0 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:21-17:01.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойт зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Морь, могой жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой. Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг. Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, бурхан сахиус тахих, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, морь худалдах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, ус хааж бөглөх, заргалдах, замд гарах, ан гөрөө хийх, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ