-Аргын тооллын 12 сарын 3. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 12 сарын 3. Лхагва (Буд) гараг (2025)
-Өвлийн эхэн улаагчин гахай сарын шинийн 13, улаан морь өдөр, мэнгэ 1 цагаан, суудал мод, гоё хүүхэн-1 од, үхэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:22-17:01.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин хулгана, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: лам болох, буян номын үйл, ном сонсох, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, мод таслах, тангараг тавих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, хурим хийх, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ