Урлаг, Спорт

Ховд аймгийн баяр наадамд Өсвөрийн 32 бөх барилдсанаас Мянгад сумын харьяат, Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургуулийн сурагч н.Төрболд түрүүлэв

2018 оны 07-р сарын 10-11 ний өдрүүдэд Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан Үндэсний их баяр наадмын өвсөрийн бөхийн барилдааныг аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн салбар амжилттай зохион байгууллаа. Өвсөрийн бөхийн барилдаанд: 2003 оны өөрөөр хэлбэл 15-аас доош насны өсвөрийн 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдсанаас Мянгад сумын харьяат, Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургуулийн сурагч н.Төрболд, түрүүлж, Алтай сумын харьяат н.Ган-Эрдэнэ үзү
7/12/2018

Ховд аймгийн баяр наадамд Алтай сумын харьяат аймгийн заан Г.Хишигбат түрүүлж, Үенч сумын харьяат аймгийн начин Б.Уртнасан үзүүрлэв

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам Ховд аймагт 7-р сарын 10, 11 ний өдрүүдэд өргөн дэлгэр болж өндөрлөв. Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд МУ-ын харцага Г.Алтангэрэл, МУ-ын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн МУ-ын начин И.Мөнхбаатар нараар манлайлуулсан улсын цолтой 3 бөх, аймгийн арслан 9, аймгийн заан 4, аймгийн харцага 6, аймгийн нэмэх начин 2, аймгийн начин 24 нийт 256 бөх хүч үзэн барилдаж, наадамчин олноо баясгал
7/12/2018

Ховд аймгийн баяр наадмын "Сурын харваа"-нд 100 гаруй харваач оролцож аймгийн "Мэргэн" цолтон"-ууд төрөн гарав

07 дугаар сарын 09, 10, 11-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр, Ховд аймгийн баяр наадмын сурын харваа нь “Урианхай сурын харваа”, “Үндэсний сурын харваа”, “Хүүхдийн сурын харваа”-ны эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 100 гаруй харваач оролцлоо. “Үндэсний сурын харваа”-ны эрэгтэй төрөлд: Тэргүүн байранд Ховд аймгийн Дуут сумын харъяат, “Зэлмэ сурын хо
7/12/2018

Ховд аймгийн баяр наадмын Шагайн харвааны харваачдаас аймгийн “Гоц мэргэн” 3, аймгийн “Мэргэн” 3, аймгийн “Дэд мэргэн” 1 төрлөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тэргүүн чимэг, Үндэсний тоглоом наадгай "Шагайн харваа"-ны төрөлд энэ жил Монгол улсын хүндэт харваач, спортын мастер 1, Монгол улсын хүндэт харваач 6, аймгийн Гоц мэргэн 9, аймгийн Мэргэн 8, аймгийн Дэд мэргэн 1 нийт  40 гаруй харваачид оролцлоо. Шагайн харваа нь  багийн ба цуваа харвааны төрөл гэсэн 2 ангилалаар явагдаж, онч мэргэн харваачдаа шалгаруулан, шагнаж урамшуулав. Ш
7/11/2018

Монгол Улсын начин И.Мөнхбаатар Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны 1-ийн даваанд өвдөг шороодов

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ховд аймгийн Үндэсний их баяр наадам өнөөдөр эхэллээ. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд МУ-ын харцага Г.Алтангэрэл, МУ-ын начин И.Мөнхбаатар, МУ-ын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн нарын улсын цолтой 3 бөх, аймгийн арслан 9, аймгийн заан 4, аймгийн харцага 6, аймгийн нэмэх начин 2, аймгийн начин 24 нийт 256 бөх зодоглож байна. Баяр наадмын нээлтийн арга хэмжээний дараа эхэлсэн хүчит бөхийн барилдааны 1-ийн даваа
7/10/2018

“СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДАМ”-ЫН ТЭРГҮҮН БАЙРАНД ДӨРГӨН СУМ ШАЛГАРАВ

Соёлын Биет Бус Өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын биет бус өвийн таван ай савын зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилгоор “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг улсын хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар хамтран “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анх
6/28/2018

“Соёлын биет бус өвийн их наадам” Ховд аймагт эхэллээ

Соёлын Биет Бус Өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын биет бус өвийн таван ай савын зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилгоор улсын хэмжээнд “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар хамтран “Соёлын биет бус өвийн их наадам”-
6/26/2018

УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөл-Спортын 9-р их наадам-Нэвтрүүлэг

УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс нийслэл УБ хотод ажиллаж амьдарч буй нийт иргэдийнхээ дунд сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр спортын наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. 9 дэх жилдээ буюу энэ оны 05-р сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулсан энэхүү спортын тэмцээнд 17 сум 8 төгсөлтийн 180 багийн 2000-аад тамирчин, тэдний хөгжөөн дэмжигчид оролцсон бөгөөд энэ үеэр бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэж байна. ВИДЕО:
6/25/2018

“ЗАХЧИН ДУУ ХУУР”-ын наадмын тэргүүн байранд Манхан сум шалгарчээ

Ховд аймагт өнө эртнээс 13 ястан хөдөлмөр бүтээлээрээ хоршин, эвсэг найрсаг аж төрөн амьдарсаар ирсэн уламжлалтай бөгөөд тэдгээр ястнууд нь өөрийн гэсэн нутгийн аялгуу, зан заншил, түүх соёлын өвөрмөц онцлогтой. Захчин ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс Улсын их хурлын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт санаачлан “Захчин дуу хуур”-ын наадмыг энэ оны 06 дугаар сарын 11-ний өдөр Манхан суманд зохион ба
6/13/2018

Ховд аймгийн Манхан суманд “Захчин дуу хуур”-ын наадам боллоо

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг нь 13 ястантай. Тиймээс олон ястны өлгий нутаг гэдгээ. Тус аймгийн нийт хүн амын 30 орчим хувийг захчин ястан эзэлж байгаа бөгөөд Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч сумдад захчин ястнууд аж төрөн амьдарч байна. Захчин ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс Улсын их хурлын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт санаачлан “Захчин дуу хуур”-ын наадмыг зохион байгууллаа. Наадмы
6/11/2018
Ховдын мэдээ