Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулав



Ховд аймаг нь нийслэл Улаанбаатар хотоос 1450 километр зайд алслагдсан. 90 мянга гаруй хүн амтай. Аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд 1369 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Үүнээс хөдөөгийн 16 сум, аймгийн төвийн 6 өрхийн эрүүл мэндийн төвд 800 гаруй эмч мэргэжилтнүүд ажилладаг. Ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын үүрэг их. Иймээс сум орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай, аюулгүй шуурхай хүргэх ажлыг сайжруулах үүднээс дээрх 22 байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан ажил мэргэжлийн уралдаан зохион байгууллаа.



“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй  байдлыг сайжруулахад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нарын оролцоо” сэдэвт уг ажил мэргэжлийн уралдааныг  "Стандартаа мэдье" уриан дор бүсчилж зохион байгуулснаараа онцлогтой юм.  



Аймгийн эрүүл мэндийн газраас санаачлан холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан уг ажил мэргэжлийн уралдааны хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын стандартын мэдлэг үнэлэх, багийн бүрэлдэхүүн тус бүрээр онолын мэдлэг сорих, гардан үйлдэл, ур чадвар сорих, сургалт мэдээлэл өгөх зэрэг ажлууд зохион байгуулагдлаа.  Ингэснээр багийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, онолын болон гардан үйлдлийн чиглэлээр эмч мэргэжилтнүүд ур чадвараа дээшлүүлсэн байна. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ