Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор байнгын ажиллагаатай "ШУУРХАЙ ШТАБ" байгуулжээ



Энэ жил Ховд аймгийн нутгаар хур бороо багатай, зуншлага тааруу болсон. Мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээллээр нийт бэлчээрийн даац 90 гаруй хувь нь дунд зэргийн 10 орчим хувь нь хэвийн байна. Нөхцөл байдлаас харахад өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс аймгийн Засаг дарга захирамж гаргаж Хөдөө аж ахуйн болон төв суурин газрын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор байнгын ажиллагаатай “ШУУРХАЙ ШТАБ” байгууллаа. 

“ШУУРХАЙ ШТАБ”-ыг Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан ахалж чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагаас томилогдсон 26 гишүүнтэй ажиллана. Тус штаб өнөөдөр /2022.09.08/ анхдугаар хурлаа зохион байгуулав. Хурлаар аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулж шуурхай штабын бүрэлдэхүүн, ажиллах журам, хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 



“ШУУРХАЙ ШТАБ” аймгийн Засаг даргын Тамгын газарт байрлах ба гишүүд гаргасан хуваарийн дагуу  ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд ажиллах юм. Эхний ээлжид Онцгой байдлын газар, ХХААГ, Мал эмнэлгийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газраас жижүүрлэн цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг тогтмол авч, нэгтгэн Засаг дарга, Онцгой комиссын гишүүдэд танилцуулж ажиллахаар боллоо.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ