
2025 оны 06-р сарын 09-нөөс 06-р сарын 18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/Энэ 10 хоногт хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар түр зуурын аадар бороо орно/
Хур тунадас: 09-нд уулархаг нутгаар, 10,11,12,13-нд зарим газраар бага зэргийн бороо, түр зуурын аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.