ХАА,Байгаль экологи

“Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын суурь судалгаа” төсөл хэрэгжинэ

Мянган угалзатын нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Ховд их сургууль, “Алтайн нүүдэлчид” ТББ хамтран Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын талаар шинжлэх ухааны шинэ мэдлэг, мэдээллийн санг бий болгох зорилгоор “Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын суурь судалгаа” төслийг 2019-2026 онд хэрэгжүүлнэ. Төслийг хамтран хэрэгжүүлэгч талууд “Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.ВИДЕО: 
3/18/2019

Баатарын нуруунд 400 гаруй мал ирвэсэнд идүүлж, хорогджээ

Ховд аймгийн Мөст, Зэрэг, Манхан сумын нутгийг дамнан орших “Баатарын нуруу” гэх газар 30 гаруй ирвэс нутагладаг. Тэнд өвөлжиж, хаваржиж байгаа Зэрэг, Мөст сумын малчдын 100 гаруй хүүхэд ирвэсний талаар хамтарсан судалгаа хийжээ. Судалгаагаар энэ өвөл Баатарын нуруунд 160 орчим малчин өрхийн  40 гаруй мянган мал өвөлжсөнөөс 495 мал ирвэсэнд идүүлсэн нь тогтоогдсон байна. Ирвэс хамгаалах, танин мэдэх зорилгоор эхэлсэн судалгааны хүрээнд хүүхдүүд Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/-гийн дэмж
3/11/2019

Аргаль хонины бэлчээр хомсдож байна

Ховд аймгийн Үенч сумын нарийн гол, цүнхэг, улаан ганга, хар чулуут зэрэг газарт 250 гаруй аргаль нутаглаж байна. Тус нутаг дэвсгэрт сүүлийн хоёр сарын хугацаанд цас орж, хүйтний эрч нэмэгдсэнээр аргаль хонины бэлчээр хомсдож байна. Энэ ховор амьтныг хамгаалах зорилгоор гуравдугаар сарын 09-ны өдөр 50 боодол өвс болон давс хужир тавьж өгөхөөр төлөвлөж байна гэж Үенч сумын Байгаль хамгаалагч Н.Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр бэлчээр хомсдож байгаа гол шалтгаан нь байгаль цаг уурын хүнд нөхцөл, мал сүрг
3/9/2019

Гуанз, махны худалдааны цэгүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалт хийжээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг Хан-Орд, Бугаан гол, Их буян, Ургамал зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа гуанз, цайны газар, махны худалдааны цэгүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар нийтийн хоолны үйлдвэрлэл эрхэлж байгаа 23, махны худалдааны 18, нийт 41 цэгээс 27 махны дээж авч, МЭАЦЛ-т шинжлүүлэхэд периоксидазын урвалаар өвчтэй болсон, үхсэн малын мах илрээгүй б
3/8/2019

Алтай суманд 87 мянга гаруй эх мал төллөнө

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди энэ сарын 6-ны өдөр Алтай суманд ажиллалаа. Энэ үеэр тус сумын удирдлагуудтай уулзаж хаваржилтын төлөв байдлын талаарх мэдээллийг сонссон юм. Тус сум 2018 оны жилийн эцсээр 200121 толгой мал тоолуулж, өмнөх оныхоос 18338 толгой буюу 10 хувиар өсгөсөн дүнтэй байгаа. Үүнээс 87475 эх мал төллөхөөс хээл хаялт 521, зүй бус хорогдол 445 толгой байна. Харин мал төллөлт энэ сарын 5-ны өдрөөс эхэлж, одоогийн байдлаар 1000 орчим төл мал хүлээн авсан гэж сумын удирдлагууд
3/7/2019

Сурагчид загас хамгаалах талаар ярилцаж, уриалга гаргав

“Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Музей, Хүүхдийн нэгдсэн зөвлөл, "Монгол хадран" спорт загасчлалын клуб хамтран нуур, голын бохирдол, түүнд амьдрагч амьтдын төрөл зүйлд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх зорилгоор "Усан доорх амьдрал аюулд өртөж байна уу" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.Тус хэлэлцүүлэгт Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн Эко клубийн 20 гаруй сурагч оролцож, загасны тоо толгой цөөрч байгаа шалтгаан, загас үр
3/4/2019

Хууль бусаар агнасан 400 гаруй загасыг нууранд нь буцаан тавьжээ

Хар ус нуур орчмын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Хар нуур, Хар-Ус нууранд хууль бусаар загас агнуур  хийхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор байнгын хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд Хар нуур, Хар-Ус нууранд хоёрдугаар сард хийсэн хяналт шалгалтаар хууль бусаар загас барих зорилгоор тавьсан 27 ширхэг торыг илрүүлэн татаж, 400 гаруй загасыг нууранд нь буцаан тавьсан байна.Мөн Хар ус нуур орчмын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа нь Шинжлэх ухаан Газарзүй-Геоэкологийн хү
2/26/2019

“Ус биднээс ухамсар хүсэж байна-VI” сэдэвт сарын аян эхэллээ

Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанаас Дэлхийн усны өдрийг энэ жил “Хүн бүр ус уух эрхтэй” уриан дор тэмдэглэнэ. Энэ хүрээнд цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах зорилгоор “Ус биднээс ухамсар хүсэж байна-VI” сэдэвт сарын аяныг хоёрдугаар сарын 21-ний өдрөөс  эхлүүллээ. Аяны хугацаанд Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох, байгаль орчноо хам
2/21/2019

Ховд аймгийн хэмжээнд 20 мянга гаруй мал хорогдсон байна

Ховд аймгийн хөдөөгийн 91 багийн 7000 гаруй малчин өрхийн хотонд 3146.4 мянган мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс тэмээ 25.3 мянга, адуу 128.5 мянга, үхэр 193.6 мянга, хонь 1174.2 мянга, ямаа 1624.6 мянга, хонин толгойд шилжүүлснээр 4823.7 мянган тоо толгой мал байгаа юм.Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас Ховд аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрч, малын хэвтэр, бэлчээрийн хомсдолоос шалтгаалан аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын эхний 14 хоногийн байдлаар 20 мянга гаруй мал хорогдсон мэдээтэй
2/18/2019
Ховдын мэдээ