ХАА,Байгаль экологи

2021 онд хийсэн тооллогоор Баян-Өлгий, Увс аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт 4095 бодгаль аргаль тоологдсон байна

Ховд аймгийн нутаг дэвсгэрт  2017 онд хийсэн судалгаагаар 2000 гаруй тоо толгой аргаль бүртгэгдсэн байна. Ихэвчлэн Мөст, Дуут, Алтай, Цэцэг, Мөнххайрхан сумын нутагт аргаль хонь, янгир ямаа нутаглах бөгөөд мэргэжлийн байгууллагаас хуулийн дагуу,  тусгай зөвшөөрлөөр агнуулдаг аж. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 10 гаруй угалз, 25-30 орчим тэх агнах тусгай зөвшөөрөл олгодог байна. Ташрамд, Монгол улс, ОХУ Алтайн аргаль хонийг хамгаалах урт хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсний үр
8/2/2022

Баруун бүсийн аймгуудад өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй

Хур бороо бага, гандуу байгаагаас баруун бүсийн аймгуудад зуншлага дунджаас доогуур үнэлгээтэй байна. Бэлтгэл ажлыг эртнээс сайтар хангахгүй бол өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй. Тиймээс Монгол улсын Засгийн газар, салбарын яамнаас онцгой анхаарч 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр /2022.07.28/ Ховд аймагт зохион байгууллаа.Зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-Өлгий аймгийн удирдлагууд, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой бай
7/28/2022

Байгальд ээлтэй малчдыг дэмжиж ажиллана

НҮБХХ, БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ADAPT буюу "МОНГОЛ ОРНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХӨДӨӨГИЙН ИРГЭДИЙН  ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАМЖ, ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь цаг агаарын мэдээг сар, улирлын өмнө урьдчилан тооцоолох техник хэрэгсэлтэй болохоос гадна газар тариалан, мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх боломж бүрдэж, үүнийг дагаад цаг агаарт зориудаар нөлөөлөх чадавх бэхжих зэрэг малч
7/27/2022

Шинэ ургацын ногоонд шинжилгээ хийжээ

Ховд аймагт зарж байгаа хүнсний ногоо нь ургамал хорио цээр болон нитратын шинжилгээгээр стандартын шаардлага хангаж байна.Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын зарим мэргэжилтнүүд  өнөөдөр сумдын тариалан эрхлэгчидтэй уулзаж, талбай дээр нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, ургац хураалтын талбайгаас дээж авч, шинжилгээнд хамруулжээ.Тодруулбал, ургац хураалтын үе эхэлсэнтэй холбогдуулан Ховд, Буянт сум дахь тариалангийн талбайгаас болон зах худалдааны төвд 
7/22/2022

Ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар дунд үнэлгээтэй байна

Ховд аймгийн нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байдалтай, ургамлын дундаж өндөр 2-6 см байна.  Ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байгаа аж. Булган, Манхан суманд сайн, Жаргалант, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Дуут, Ховд суманд муу гэсэн үнэлгээтэй судалгаа гарчээ. Хөрсний чийг багатай, халуун хуурай салхитай байгаагаас ургамлын ургалтад таатай бус нөлөөлж, ургамлын ургалт удаашралтай байна.Бэлчээрийн ургам
5/26/2022

“АРВИЖИХ ФЕРМ” ХХК 500 га талбайд Эрдэнэ шиш тариална

Ховд аймаг 3,5 сая гаруй толгой малтай. Жилээс жилд малын тоо өсөн нэмэгдэж тэр хирээр бэлчээрийн даац хэтэрсээр байгаа юм. Тиймээс тус аймаг малын тэжээлийн ургамал түлхүү тариалж орон нутагтаа тэжээлийн үйлдвэр байгуулах улмаар эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд “АРВИЖИХ ФЕРМ” ХХК-д  Ховд сумын нутаг “ДАВШИЛТ” гэх газар /7-ийн газар/ 2200 га талбай олгожээ. Тус компани энэ хавар 130 га талбайд Судан, ногоон тэжээл та
5/24/2022

SECIM төслийн хүрээнд байгуулсан "Сүү, цагаан идээ борлуулах цэг" үр дүнтэй ажиллаж байна

Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын дарга Д. Энхболд болон хэлтэс агентлагийн  удирдлагуудтай уулзан өнгөрсөн хугацаанд Ховд аймагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар санал солилцов.Европын Холбоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хү
5/19/2022

Ховд аймаг энэ хавар 500 000 гаруй ширхэг мөчир үрслүүлж 100 000 гаруй мод тарьжээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Ховд аймаг 10 жилийн хугацаанд 20,0 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд мод тарих, арчилж ургуулахад онцгой анхаарсаар байна. Энэ хавар л гэхэд аймгийн хэмжээнд 500 мянга орчим мөчир үрслүүлж, 100 мянга гаруй 2-3 настай стандарт модыг тарьсан гэсэн урьдчилсан мэдээ байна. Сум бүр 1,5 га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөн мод тарьж зарим сум 10 000-20 000 ширхэг мөчир үрслүүлжэ
5/16/2022

Үндэсний бүтээн байгуулагч Нью Прогресс групп Ховд аймагт 5000 гаруй суулгац тарьж, 100 000 ширхэг мөчир үрслүүлсэн байна

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн иргэд эх орны өнцөг булан бүрд мод тарих буянтай ажлыг өрнүүлж байна. Үндэсний бүтээн байгуулагч Нью прогресс групп 10,0 сая мод тарихаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд Ховд аймагт 2,5 км газар 5000 гаруй суулгац тарьж, 100 000 ширхэг мөчир үрслүүлсэн байна.Мод тарих, мөчир үрслүүлэх үеэр 50 хүнийг түр ажлын байраар хангажээ. Тарьсан модоо арчилж ургуулах, хамгаалах нь хамгийн чухал. Тиймээс 10-15 хүнийг байнгын аж
5/12/2022

Залуу тариаланч Н.Эрдэнэбаярын гэр бүл зуны хүлэмжийн анхны ургацаа хурааж эхэллээ

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Н.Эрдэнэбаяр, Ж.Энхзаяа нар сүүлийн зургаан жил газар тариалан эрхэлж байгаа залуу гэр бүл. Талбайн болон хүлэмжийн аж ахуйг хослуулж нийтдээ 18 нэр төрлийн хүнсний болон нарийн ногоо тариалдаг. Энэ жил гуравдугаар сарын нэгэнд зуны хүлэмжийн тариалалтаа эхлүүлжээ. Тэд энэ оны хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж шөлний байцаа, ногоон сонгинын анхны ургацаа авч байна. Дөрвөн жилийн өмнө 460мкв талбай бүхий хүлэмжтэй байсан бол одоо 1040мкв  болгон өргөжүүлжээ.
4/29/2022
Ховдын мэдээ