Аймгийн ЗДТГ

БНХАУ-ын ШУӨЗорны Алтай аймгийн сурагчдын төлөөлөл Ховд аймагт

БНХАУ-ын ШУӨЗорны Алтай аймгийн сурагчдын төлөөлөл Ховд аймагт ирлээ. Хоёр аймгийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд сурагчдын төлөөлөл зуны амралтаараа Ховд, Баян-өлгий аймгийг зорьж ийнхүү аялж байна. Аймгийн ХГБХХГ-ын хамт олон өнөөдөр /2025.07.29/ сурагчдын төлөөлөл болон ахалж яваа багш, бүрэлдэхүүнийг угтан авч дуу, хуур, бүжиг наадмынхаа дээжээс өргөн барилаа. Аяллын үр дүнд хоёр аймгийн сурагчид үе тэнгийнхэнтэйгээ урлаг, спорт, сурлагаараа туршлагаа хуваалцах, харилцан хол
7/29/2025

Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Энэ өдрүүдэд Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон, ард иргэдэд Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.Тэр бээр, орон нутаг болон улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, иргэдийн хөд
7/28/2025

Аймгийн Төв номын сан "ХЯТАД НОМЫН БУЛАН"-тай боллоо

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань албаны төлөөллийн хамтаар /2025.07.23-24-ний өдрүүдэд/ Ховд аймагт ажиллав.Энэ үеэр аймгийн Төв номын сангаар орж Хятад орны түүх соёл, мужуудын тухай ном хандивлалаа.  Ховд аймагт Хятад хэлийг сонирхон судалж буй хүүхэд залуусын сургалтад дэм болно гэдгийг талууд онцолж цаашид олон төрлийн ном хандивлаж хамтран ажиллахаа илэрхийллээ.Төв номын сан нь 75000 орчим номтой. Цаашид номын баяжилтаа улам 
7/25/2025

Сурагчдад Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг олголоо

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань Ховд аймагт ажиллах үеэрээ сурагчдад өөрийн нэрэмжит тэтгэлгээ гардууллаа. Энэхүү тэтгэлгийг 2008 оноос хойш хэрэгжүүлж байгаа аймгийн Засаг даргын нэрэмжит "ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" тэтгэмжид хамрагддаг хүүхдүүдийн төлөөлөл болсон 60 гаруй сурагчид олгосон байна. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:Тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдэд сурлагын амжилт хүсье. Элчин сайдтай боловсролын салбар тэр дундаа хүүхэд багачуудыг дэмжин ажиллах ха
7/25/2025

Аймгийн удирдлагууд Элчин сайд Шэнь Миньжуань, албаны төлөөллийг хүлээн авч уулзав

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань албаны төлөөллийн хамтаар /2025.07.23-24-ний өдрүүдэд/ Ховд аймагт ажиллалаа. Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань болон дагалдан яваа бүрэлдэхүүнийг өнөөдөр /2025.07.24/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр Засаг дарга М.Амарсанаа болон бусад удирдлагууд хүндэтгэн хүлээн авч уулзав. Уулзалтаар боомтын өргөтгөл, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Аймгийн Засаг дарга М.
7/25/2025

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Булган боомтын үйл ажиллагаатай танилцлаа

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань энэ сарын 23-24-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллав.Тэрбээр Ховд аймагт анх удаа ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийнхаа томилолтын хүрээнд Булган боомтын үйл ажиллагаатай танилцлаа.Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань болон дагалдан яваа бүрэлдэхүүнийг угтан авав. Дараагаар нь аймаг, сум орон нутгийн болон хил, гаалийн байгууллагын удирдлагуудыг оролцуулсан албан уулзалт зохион бай
7/24/2025

"Арт констракшн компанийн ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх Архитектор, М.Баасанжав Ховд аймагт ажиллаж байна

Боомтын өргөтгөлийн зураг төслийн ажлыг гүйцэтгэж буй Барилга, хот байгуулалтын зураг төслийн "Арт констракшн компанийн ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх Архитектор, М.Баасанжав болон дагалдан яваа бүрэлдэхүүнийг өнөөдөр /2025.07.21/ аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзав. Ажлын хэсэг боомтын өргөтгөл, анхаарах асуудлын талаар орон нутгийн удирдлагуудын саналыг сонсож газар дээр нь ажиллахаар Ховд аймагт ажиллаж байгаа нь энэ юм. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:-Нүүрс тээ
7/21/2025

Ховд аймгийн өсвөрийн шатарчид “Улсын аварга” багаар шалгарлаа

Өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах "Эвлэл-21" хоёрдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ивээл дор явагдсан тус тэмцээнд 18 аймгийн 400 гаруй өсвөрийн шилдэг шатарчид оролцон, хоёр өдрийн турш оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй 14 насны ангиллаар зохион байгуулж, ангилал тус бүрд эхний таван байр, шилдэг багуудыг шалгаруулж шагнаж урамшууллаа. Мөн багийн нэгдсэн дүнгээр эхний гурван байрыг шалгаруулав. Багийн нэгдсэн дүнгээр:
7/4/2025

Өсвөрийн шатарчдын УАШТ-нд 18 аймгийн 400 гаруй тамирчин оролцож

Өсвөрийн шатарчдын “Эвлэл-21” Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-3-ны өдрүүдэд Ховд аймагт болж байна. Аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ивээл дор Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, “Эвлэл-21” орон нутгийн шатрын холбоо, аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр аймгаас бусад 18 аймгийн 400 гаруй өсвөрийн шатарчид оролцож, оюунаа уралдуулж байна. Өчигдөр /2025.07.02/ эхэлсэн тус тэмцээний нээлтийн арга хэмжэ
7/3/2025

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулж буй “Аж үйлдвэрийн парктай танилцах сургалтын хөтөлбөр 2025”-т оролцож байна

БНХАУ-ын Шанхай хотод НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO) болон Ази, Номхон далайн санхүү, хөгжлийн хүрээлэн (AFDI) хамтран “Аж үйлдвэрийн парктай танилцах сургалтын хөтөлбөр 2025” зохион байгуулж байна. Энэ оны 06 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд болох сургалт, туршлага судлах арга хэмжээнд  БНХАУ, Монгол, Пакистан, Филлипин, Лаос, Вьетнам, Казахстан, Соломони арлууд, Камбожи, Индонез, Иран, Тайланд зэрэг орнуудын албаны төлөөлөл оролцож байгаа аж.Оролцогчид төрийн бодлог
6/17/2025
Ховдын мэдээ