СӨХ-ийн үйлчилгээний хөлсөө сар бүр төлж байхыг анхааруулж байна



Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211-р тогтоолоор Айл өрхийн цахилгаан дулааны эрчим хүч, цэвэр бохир усны үйлчилгээний талаар болон энгийн хог хаягдлын үйлчилгээний  хураамжийн хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Хог хаягдлын үйлчилгээний хураамж нь Хог хаягдлын тухай хуулиар зохицуулагддаг сумын ИТХ-н шийдвэрээр тогтоодог татвар бөгөөд Жаргалант сумын хувьд айл өрх иргэдээс хураан авч эхлээгүй байгаа. 
2021 оноос эхлэн орон сууцны айл өрхөөс авахаар тооцож байна.
Харин сууц өмчлөгчдийн холбооноос авч байгаа мөнгө нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулиар зохицуулагддаг СӨХ-өөс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авч байгаа үйлчилгээний хөлс юм.
Иймээс орон сууцны айл өрхүүдийн СӨХ-ийн үйлчилгээний хөлсийг Засгийн газраас хариуцан төлөхгүй тул иргэд СӨХ-ийн үйлчилгээний хөлсөө сар бүр төлж байхыг анхааруулж байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ