-Аргын тооллын 6 сарын 15. Ням (Адьяа) гараг (2025)



-Аргын тооллын 6 сарын 15. Ням (Адьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 19, хөхөгчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал огторгуй, яруу эгшигт-21 од, түлэх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:52.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин буян хишгийн даллага авах, хурим хийх, төрөл садан болох, бэрийн үйл, сайн үйлийг эхлэн үүсгэх, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, өвчин эмнэх, хүн, малыг самнах, ханаж, төнөх, оёж, хатгах үйл хийх, шинэ дээл эсгэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдах, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, суурь тавих, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, үзмэр үзэх, малын үс, ноос хяргах, замд гарах, мал хөнгөлөх, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ