
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Стартап арга хэмжээ зарлаж байна.
ЗОРИЛГО:Ховд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тэдгээрийн онцлог хэрэгцээнд нь нийцсэн ажлын байр бий болгох анхан шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь сурталчлан таниулах, дэмжихэд оршино.
Уралдаанд хэн хамрагдах боломжтой вэ?
-Хувиараа хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн
-Ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн
-Шинэлэг санаа бүхий старт ап бизнесээ эхлүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Санаачлагч байгууллага:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газар
Хэрэгжүүлэгч байгууллага
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв
Зохион байгуулах газар:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн байранд
Уралдаан зохион байгуулагдах үе шатууд:
2025.06.10-06.24 Бүртгэл
2025.06.25-ний өдрийн 09:00-14:00 цаг хүртэл Сургалт арга хэмжээ
2025.06.25-ний өдрийн 15:00 цагаас шалгаруулалт
Холбоо барих утасны дугаар: 77431220, 94058805, 95432727
Та бүхэн доорх хаягаар нэвтрэн орж бүртгүүлнэ үү:https://docs.google.com/.../1e2glOKMnfh93yT4hSgQKjoo.../edit