Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг хөдөөгийн сумдад зохион байгууллаа

May be an image of 8 people, people sitting and people standing

Хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан багийн гишүүдийг арга зүйгээр хангах, эрсдлийн программд бүртгэгдсэн хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж шаардагдах үйлчилгээнд холбон зуучлах зорилгоор хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг ГБХЗХГ-ын даргын А/75 тоот тушаалын дагуу Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдад зохион байгууллаа.

May be an image of 6 people, people standing and indoor

Явуулын үйлчилгээгээр дамжуулан олон нийт, эцэг эхчүүдэд “Хүүхэд хамгаалал”, “Гэр бүлийн боловсрол”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “Эцэг эхийн зөвлөл” байгуулж ажиллах чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил, мэдээлэл сурталчилгаа хийж, боршур, гарын авлага тарааж, сэтгэлзүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн тухайн сумын хамтарсан баг, гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан ажилтны ажлын гүйцэтгэлд хяналт үнэлгээ хийж, арга зүйгээр хангах, хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг практикт хэрэглэх арга зүйн сургалт, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдэд сургалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

May be an image of 3 people, people standing and outdoors

Сум дундын шүүх ажиллаж байгаа Булган суманд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо байгуулан хууль зүйн хорооны гишүүдэд чадваржуулах сургалт зохион байгуулж, ял шийтгэгдсэн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдтэй ажиллаж буй байдалтай танилцаж зөвлөн туслаж ажиллав. Сумдын залуучуудын идэвхи санаачлагыг дэмжих үүднээс залуучуудад зориулсан Залуучуудын салбар зөвлөл, хөгжлийн зөвлөлийн гишүүдийн уулзалт, хэлэлцүүлэг, зохион байгууллаа. Мөн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 15 хүүхдэд гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдлийн үнэлгээ хийж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ хүнсний багц, ахуйн хэрэглээний дэмжлэг үзүүллээ гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ.

May be an image of 6 people, people sitting, people standing and outdoors
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ