Зохиолч, сэтгүүлч Ж.Буяндалай сумынхаа ойгоор “ГАВЬЯАТ” цол хүртэв

3 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Энэ сарын 7-9-ний өдрүүдэд Булган сум байгуулагдсаны 90, 91 жилийн ойг тэмдэглэж байна. Түүхэн ойн баярын хуралд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар болон албаны бусад төлөөлөл оролцов. 

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Сумын иргэд, баярын хуралд оролцогчдод Т.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын мэндчилгээг, Г.Пүрэвганди аймгийн ИТХ болон Засаг даргын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж сумын Засаг даргын Тамгын газарт “БАТЛАМЖ” үнэ бүхий зүйлийг гардууллаа. 

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Энэ үеэр салбар салбартаа олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдэд төрийн дээд шагнал, одон медаль гардуулж баяр хүргэв.
Торгуудын түүх, өв, соёлыг олон нийтэд сурталчлан таниулах үйлсэд оюун ухаанаа чилээж олон зохиол бүтээл туурвисан зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Ж.Буяндалай гуай Ерөнхийлөгчийн зарлигаар “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ. Гавьяатын шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, аймаг, сум орон нутгийн удирдлагууд гардуулж баяр хүргэв.

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Нас сүүдэр 80 гарч яваа энэ ахмад буурал 60 гаруй жил үзэг цаас нийлүүлж 40 гаруй ном, 500 гаруй мэдээ, нийтлэл бичиж туурвисан байна. 

ВИДЕО:



1 хүн нарын зураг байж магад

Төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн хамгийн ахмад нь өдгөө 100 насыг зооглож буй Д.Өнөр гуай байлаа. Тэрээр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор энгэрээ мялаав.
Булган сум үүсэн байгуулагдсаны түүхт ойн баярын арга хэмжээ өнөөдөр /2022.09.08/ наадмын нээлтээр эхэлж бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваагаар үргэлжилж энэ сарын 9-ний өдөр өндөрлөнө.

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

2 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

6 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ