“Такси үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн” болов

May be an image of 2 people and text

Аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаагийн санаачилгаар Засаг даргын Тамгын газраас УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын Ажлын алба, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран “ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ийг өнөөдөр /2023.12.25/ зохион байгууллаа. 
Зөвлөгөөнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 250 гаруй жолооч оролцсон юм. 

May be an image of 3 people and people studying

Тус зөвлөгөөний нээлтийн үеэр аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа:  Ховд аймгийнхаа ард иргэдийг аюулгүй тээвэрлэх ажилд манлайлж байгаа такси үйлчилгээний жолооч нарт зөвлөгөөндөө сэтгэл гарган, зорьж ирсэнд   талархал илэрхийлж амжилт хүслээ. Мөн аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлсэн ажил, анхаарч буй асуудлын талаар товч мэдээлэл хийв.Түүнчлэн 2024 онд таксины зогсоол тохижуулж өргөтгөх, нэгдсэн шар номер, цахим үнэмлэхтэй болгох гэх мэт асуудалд анхаарч ажиллана гэдгийг онцлов.  

May be an image of 2 people

Иргэдийн хэрэгцээнд нийцсэн такси үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, тогтвортой үйл ажиллагаа эрхлэх боломжуудыг эрэлхийлэн, такси үйлчилгээ эрхлэхэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал шийдэл гаргах зорилготой энэхүү зөвлөгөөнд холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. 

May be an image of 4 people and crowd

Оролцогчид: Авто замын засвар үйлчилгээг  сайжруулах, тодорхой цэгүүдэд такси үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий нэгдсэн зогсоол бий болгоход анхаарах зэрэг олон чухал санал хэлж, шийдвэрлэж өгөхийг хүсэв. Зөвлөгөөний үр дүнд оролцогчдын саналыг нэгтгэн, зөвлөмж гаргаж шийдвэр гаргах түвшинд  уламжилж ажиллах юм. 

May be an image of 3 people, hat and text

Энэ үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг ЗТХЯамны “Онц тээвэрчин”, “Тэргүүний ажилтан”, “Жууч бичиг”, “Осолгүй манлай жолооч” болон аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшуулав. 

May be an image of 2 people and text

May be an image of 1 person, dais and text

May be an image of 2 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ