
-Аргын тооллын 11 сарын 13. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)-Намрын адаг улаан нохой сарын 24, улаан нохой, мэнгэ 3 хөх, суудал төмөр, их морь-9 од, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:55-17:17.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, газар хөндөх, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, равнайлах, малын үс, ноос хяргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.