
-Аргын тооллын 11 сарын 11. Мягмар (Ангараг) гараг (2025)-Намрын адаг улаан нохой сарын 22, хөх бич, мэнгэ 5 шар, суудал гал, найралт эх-7 од, арвидах барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:51-17:20.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин бар, бич, тахиа, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хурим хийх, бэрийн үйл, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хүнийг ханаж, төнөх, нохой авах, эвлүүлэх, худаг малтах, газар хагалах, замд гарах, шинэ хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.