
-Аргын тооллын 11 сарын 9. Ням (Адьяа) гараг (2025)-Намрын адаг улаан нохой сарын билгийн 19, хар морь, мэнгэ 7 улаан, суудал мод, хэрцгий охин-5 од, үхэх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:48-17:22.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бэрийн үйл, хурим хийх, хүн, малыг самнах, ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, мод таслах, тангараг тавих, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, мал хөнгөлөх, оёж, хатгах, шинэ дээл эсгэх, үхэгсдийн үйл, мал гаргах, улаан идээ авах, улайны үйл, хиншүү хярвас гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.