Ховд аймгийн 2023 оны Онцлох хүүхдүүд шалгарлаа

May be an image of 3 people

Ховд аймгийн "2023 оны Онцлох хүүхэд" шалгаруулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2023.12.25/ боллоо. Улиран өнгөрч буй 2023 оны ололт амжилт, бүтэн жилийн ажлаа тайлагнаж, хийсэн бүтээснээ үнэлүүлэн шилдгийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Э.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн, ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяа нарын албаны төлөөлөл оролцож шилдгээр шалгарсан хүүхдүүдийн шагналыг гардуулж баяр хүргэв.

May be an image of 12 people, dais and text

Үе тэнгийнхнээ манлайлсан шилдэг сурагчдыг есөн номинациар шалгаруулан алдаршууллаа. 
Тодруулбал,

“Оюунлаг хүүхэд”
-ээр Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 12в ангийн сурагч Болдын Наранжаргал
“Удирдагч хүүхэд”-ээр Жаргалант сумын лаборатори 1-р сургуулийн 12б ангийн сурагч Оюуны Энхсайхан,
“Байгаль хамгаалагч хүүхэд”-ээр Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Лхагвадоржийн Батбилэг,
“Түүх соёлыг өвлөгч хүүхэд”-ээр Жаргалант сумын лаборатори 1-р сургуулийн 12г ангийн сурагч Өнөржаргалын Маралжингоо,
Тамирчин хүүхэд”-ээр Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 11в ангийн сурагч Нямдаваагийн Лхагва-эрдэнэ,
“Авьяаслаг хүүхэд”-ээр Жаргалант сумын лаборатори 1-р сургуулийн 12а ангийн сурагч Барсүрэнгийн Ганди,
“Техник сэтгэлгээтэй хүүхэд”-ээр Жаргалант сумын лаборатори 1-р сургуулийн 12в ангийн сурагч Аззаяагийн Чинболор,
Хүмүүнлэг, энэрэнгүй үйлстэн хүүхэд”-ээр Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Хаш-эрдэнийн Үүрцайх, 
“Шилдэг баг”-аар волейболын спортын “Ховдын ирвэсүүд” баг тус тус шалгарлаа.  

May be an image of 10 people and text

Мөн аймгийн ГБХЗХГ-ын нэрэмжит өргөмжлөлөөр:

Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 12б ангийн сурагч Д.Мөнхжин,
Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 12а ангийн сурагч С.Ихбаяр, 
Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн 11в ангийн сурагч С.Оюумаа,
Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургуулийн 11в ангийн сурагч П.Алтаншагай, 
Жаргалант сумын ЕБ-ын Цаст-алтай цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Г.Анхцэцэг, 
Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургуулийн 5-р ангийн сурагч Т.Сумьяа нар шагнуулсан юм.  

May be an image of 4 people and text

May be an image of 1 person

May be an image of 2 people, piano and text



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ