ХОВД АЙМАГ:Нийт хүн амын 3.2 хувь буюу Хөгжлийн бэрхшээлтэй 2800 гаруй иргэн байна

3 хүн нарын зураг байж магад

НҮБ-аас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон зарласан байдаг. 

Энэ жил тус өдрийг "Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна. 

4 хүн нарын зураг байж магад

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв холбогдох бусад төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөртэй хамтран олон талт арга хэмжээг зохион байгууллаа. 

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тухайлбал,

-“Нийгмийн хөгжилд бидний оролцоо” үзэсгэлэн худалдаа, 
-“Нөхөрсөг анд” спортын тэмцээн, 
-“Бэрх биш ээлтэй аян, өдөрлөг зэрэг арга хэмжээ юм.

3 хүн, хийл, гитар ба бичвэр нарын зураг байж магад


“БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ ХОВД” арга хэмжээг өнөөдөр /2023.12.11/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд зохион байгуулав. 

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа тус арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. 

4 хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад

М.Амарсанаа:

Монгол улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  нийгмийн баталгааг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх, хөгжлийн онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Мөн ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажил зорилго, зорилтдоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд саадгүй оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллахаа илэрхийлж “Бэрх биш ээлтэй нийгэм”-ийг хамтдаа бүтээхийг уриаллаа.

5 хүн нарын зураг байж магад


Энэ үеэр нэр бүхий хүмүүсийг Ховд аймгийн Хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшуулав. 

2 хүн нарын зураг байж магад

Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Нийт хүн амын 3.2 хувь буюу хөгжлийн бэрхшээлтэй 2800 гаруй иргэн байгаагийн 300 гаруй нь хүүхэд байна.

5 хүн, хүүхэд ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

1 хүн ба зул сарын мод нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ