
2025 оны 05-р сарын 05-наас 05-р сарын 14-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/Энэ 10 хоногийн эхээр зарим газраар хур тунадастай, сүүлчээр салхи шуургатай байна/
Хур тунадас: 06, 07-нд уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор, 11-нд уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, бороо орно.
Салхи: 06-нд ихэнх нутгаар, 07,10,11,12-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан, өдөртөө +7...+12 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 08-наас нийт нутгаар дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 0... +5 градус, өдөртөө +14...+19 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.