Аймгийн Засаг дарга М.Амарсанаа БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулж буй “Аж үйлдвэрийн парктай танилцах сургалтын хөтөлбөр 2025”-т оролцож байна

May be an image of 1 person, dais and text that says

БНХАУ-ын Шанхай хотод НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO) болон Ази, Номхон далайн санхүү, хөгжлийн хүрээлэн (AFDI) хамтран “Аж үйлдвэрийн парктай танилцах сургалтын хөтөлбөр 2025” зохион байгуулж байна. 

May be an image of 9 people and text that says

Энэ оны 06 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд болох сургалт, туршлага судлах арга хэмжээнд  БНХАУ, Монгол, Пакистан, Филлипин, Лаос, Вьетнам, Казахстан, Соломони арлууд, Камбожи, Индонез, Иран, Тайланд зэрэг орнуудын албаны төлөөлөл оролцож байгаа аж.

May be an image of 6 people and text

Оролцогчид төрийн бодлого боловсруулагчдын чадавхыг бэхжүүлэх, мэдлэг, мэдээлэлтэй болох, Аж үйлдвэрийн парктай холбоотой  шилдэг туршлагыг хуваалцах, орон нутагтаа хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож байна гэж аймгийн Засаг дарга М.Амарсанаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

May be an image of 9 people and text

May be an image of 13 people, people studying and text



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ