
2025 оны 07-р сарын 07-ноос 07-р сарын 16-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/Хугацааны эхэн үеэр зарим газраар түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжилнэ үү/
Хур тунадас: 07-нд уулархаг нутгаар, 08-нд ихэнх нутгаар, 09,12,13-нд зарим газраар бага зэргийн бороо, түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.