Аймгийн ИТХ-ын IV хуралдаан эхэллээ

May be an image of 1 person and text

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр /2025.06.16/ Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна.

May be an image of 7 people

Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс  56 хувь нь оролцож байна. 

May be an image of 6 people

Энэ удаагийн хуралдаанаар:

▪️ Бизнесийн таатай орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх журам батлах тухай
▪️ Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
▪️ Өмчийн харилцааны тухай
▪️ Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай
▪️ Ховд хотын эдэлбэр газрын хэмжээ, байршил, заагийг тогтоох тухай
▪️ Улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах чиглэл өгөх тухай
▪️ Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай
▪️ Булган сумын нисэх буудлыг Мядаг овогтой Баастын нэрэмжит болгох тухай
▪️ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэс заслын тасгийг Монгол улсын “Хүний гавьяат эмч” Батбаяр овогтой Отгоншарын нэрэмжит болгох тухай
▪️ “Бумбат хайрхан уулын орон нутгийн тусгай хамгаалалтын газар”-ын менежментийн төлөвлөгөө батлах тухай
▪️ “Шинэ ховдын хөгжил” сангийн журам батлах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай
▪️ “Шинэ Ховд үйлдвэр технологийн парк”, “Ховд агро парк” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай гэсэн 12 асуудлыг хэлэлцэнэ.

May be an image of 1 person and newsroom

May be an image of 2 people and text

May be an image of 6 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ