
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Батлан Хамгаалахын сайд болоод хийсэн гол ажлын нэг нь хугацаат цэргийн бүх албан хаагчдыг ЖОЛОО, АНГЛИ ХЭЛ, КОМПЬЮТЕР, МОНГОЛ БИЧИГ-ийн сургалтад хамруулдаг болсон явдал юм.

2024 оны намрын ээлжит цэрэг татлагаар ирсэн залуус "ЖОЛООНЫ СУРГАЛТ"-даа хамрагдаж сургалт дуусаж байна. Цэргийн эрдэмд суралцахын зэрэгцээ жолоо барихыг журам дүрмээр нь сайн сурна гэдэг бас нэг давуу тал гэдгийг салбарын сайд онцолж байна.
Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан. Мөн Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагчдыг хамруулж 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхийг нь гардуулав.

